Санхүүгийн

Хэрэгцээг

Энгийнээр

Нэвтрэх Бүртгүүлэх

Та өөрийн гар утасны үйлдлийн системд
тохируулан татаж аваарай

App store Google play
Iconbox 1

ХҮССЭН ҮЕДЭЭ, ХҮССЭН ГАЗРААСАА

Та интернетийн сүлжээнд холбогдсон л бол хаанаас ч, хүссэн цагтаа зээл авч болно гээд боддоо

Iconbox 2

Найдвартай

Таны өдөр тутмын болон гэнэтийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан тул барьцаа хөрөнгө шаардахгүй

Iconbox 3

ЭНГИЙН БӨГӨӨД ХУРДАН

Хэрэглэхэд маш энгийн бөгөөд танаас ямар нэгэн бичиг баримт шаардаж таны алтан цагийг үрэхгүй

Q-Moni хэрхэн ашиглах вэ?

Алхам 1

Бүртгүүлэх / данс баталгаажуулах

  • Ta Qmoni гар утасны aппликейшн болон www.Qmoni.mn вебсайтын аль нэгээр хандан зааврын дагуу өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөнө
  • Та өөрийн тогтмол хэрэглэдэг /орлого хүлээн авдаг/ банкны дансыг зааврын дагуу баталгаажуулна
Банк Дансны дугаар Төлөв
GolomtГоломт банк ************

Алхам 2

Зээлийн дүнг баталгаажуулах / Гэрээ байгуулах

  • Данс амжилттай баталгаажсаны дараа та өөрийн биеэр манай төв салбар дээр ирж зээлийн дүнгээ эцсийн байдлаар тодорхойлуулж нэг удаагийн цахим зээлийн гэрээ байгуулна
  • Та гэрээ байгуулахаар ирэхдээ заавал иргэний цахим үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу

Алхам 3

Зээл авах / эргэн төлөх

  • Та хүссэн үедээ манай гар утасны аппликейшн болон вебсайтаар нэвтрэн орж зээлийн хүсэлт илгээн, зээлээ 5 минутын дотор өөрийн банкны дансандаа хүлээн авах боломжтой
  • Та зээлийн эргэн төлөлтөө доорх данснуудын аль нэгээр төлөх боломжтой. Үүнд:
    Дансны нэр:
    Монголиа Импакт Финанс ББСБ ХХК
    Дансны дугаар:
    ХХБанк 409048726
    Гүйлгээний утга:
    Регистрийн дугаарыг кириллээр бичнэ
  • Аль эсвэл та QPAY ашиглан төлөх боломжтой.
TDB

409048726

Statebank
Танилцуулга үзэх

САНАМЖ

Тавигдах шаардлага

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Тогтмол орлоготой ба орлогоо аль нэг банкны дансаар авдаг байх
  • Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • Улаанбаатар хотын оршин суугч байх

Анхааруулга

Энэхүү анхааруулгыг харилцагчийн цаг завыг хэмнэх зорилгоор хүргэж байгаа болно.

  • Улаанбаатар хотын харьяалалгүй тохиолдолд
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлтэй тохиолдолд
  • Хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд

Дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд зээл олгохгүй болохыг анхаарна уу!

Асуулт, хариулт

    • Qmoni гэж юу вэ?

      Та ухаалаг гар утасны Qmoni аппликейшн аль эсвэл www.Qmoni.mn вебсайтыг ашиглан хүссэн үедээ, хаанаас ч нэг сая төгрөг хүртэлх зээлийг барьцаагүйгээр зээлэх боломжтой. Qmoni нь таны өдөр тутмын болон гэнэтийн санхүүгийн хэрэгцээг энгийнээр шийдэх зорилготой бөгөөд та бидэнтэй нэг удаагийн зээлийн гэрээ байгуулах шаардлагатай.

    • Qmoni аппликейшнийг хэрхэн татах вэ?

      Та Qmoni гэсэн түлхүүр үгээр хайн App Store болон Play Store –оос энэхүү аппликейшнийг татаж авах боломжтой.

    • Зээл авахад ямар шаардлага тавих вэ?

      • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх.

      • Тогтмол орлоготой, орлогоо аль нэг банкны дансаар авдаг байх.

      • Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.

      • Улаанбаатар хотын оршин суугч байх.

    • Гэрээ хийхэд юу шаардлагатай вэ?

      Ta ѳѳрийн биеэр цахим иргэний үнэмлэхтэйгээ манай тѳв салбар дээр ирэхэд л хангалттай.

    • Миний авч болох зээлийн хэмжээг хэрхэн шийдэх вэ?

      • 1. Таны бүртгүүлсэн хувийн болон санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн зээлийн хэмжээг тогтооно.

      • 2. Та орлого тогтмол хүлээж авдаг дансаа баталгаажуулан хувийн мэдээллийг үнэн зѳв бѳглѳснѳѳр танд тохирох зээлийн хэмжээг бодитойгоор тодорхойлно.

    • Зээлийн хэмжээ, хугацаа ямар байх вэ?

      • Зээлийн хэмжээ 50,000 – 1,000,000 тѳгрѳг хүртэл

      • Хугацаа 15, 30 хоног

    • Зээлийн хүү болон шимтгэл байгаа юу?

      Зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд аливаа нэмэлт төлбөр, хүү, хураамж байхгүй бөгөөд та зөвхөн шимтгэл л төлнө. Уг шимтгэл нь таны авах зээлийн хэмжээ, хугацаанаас хамаарч харилцан адилгүй байгаа. Хэрэв та зээлээ хугацаанд нь амжилттай төлсөн бол таны дараагийн зээлийн дүнгээс хамаарч шимтгэл тань шатлалтайгаар буурна.

    • Зээлийн дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

      Та зээлээ хугацаанд нь амжилттай төлсөн тохиолдолд таны боломжит зээлийн хэмжээ шатлалтайгаар нэмэгдсээр байх болно.

    • Урамшуулал бий юу?

      Та зээлээ хугацаанд нь амжилттай төлсөн тохиолдолд таны дараагийн боломжит зээлийн хэмжээ автоматаар нэмэгдэж, шимтгэл тань буурна.

    • Facebook-ээ заавал холбох шаардлагатай юу?

      Та ѳѳрийн facebook-ийг холбох шаардлагатай. Ингэснээр таны зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө.

    • Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг яагаад шаардлагатай вэ? … хуулгыг авч ирэх шаардлагагүй болно

      Qmoni нь онлайн зээлийн үйлчилгээ тул таны цаг завыг хэмнэх үүднээс таны интернет банкны мэдээллийг ашиглан таны орлогыг автоматаар тодорхойлдог болно. Таны банкны ямар ч мэдээлэл хадгалагдаж үлдэхгүй бөгөөд та өөрийн биеэр дансны хуулгыг авч ирэх шаардлагагүй.

      Анхааруулга: Та интернет банкны нууц үгээ зээлийн шийдвэр гарсны дараа солино уу.

    • Хэрэв интернет банканд бүртгэлгүй бол яах вэ?

      Хэрэв та интернет банкны эрхгүй бол ѳѳрийн харилцагч банкан дээр очиж интернэт банкны эрх шинээр нээлгэх шаардлагатай.

    • Авсан зээлээ хэрхэн тѳлѳх вэ?

      Та зээлээ доорх данснуудын аль нэгээр зааврын дагуу төлөх боломжтой.

      Дансны дугаар:

      • Худалдаа Хөгжлийн Банк 409048726

      Хүлээн авагч:

      Монголиа Импакт Финанс ББСБ ХХК

      Гүйлгээний утга:

      Регистрийн дугаар кириллээр (Жишээ нь: УИ90013015)

      Хэрэв та нэгээс олон зээлтэй тохиолдолд хугацаа дуусах дөхсөн зээлээс эхэлж хаагдана.

    • Тѳлбѳрийн хугацааг надад сануулах уу?

      Танд мессеж болон аппликейшны сонордуулга хэсгээс сануулга ирэх болно.

    • Зээлийн хугацаа сунгах боломжтой юу?

      Та зѳвхѳн нэг удаа зээлийн хугацааг сунгах боломжтой. Та хугацаа сунгахдаа зээлийн шимтгэлийн мѳнгѳн дүнг доорх зааврын дагуу төлнө.

      Дансны дугаар:

      • Худалдаа Хөгжлийн Банк 409048726

      Хүлээн авагч:

      Монголиа Импакт Финанс ББСБ ХХК

      Гүйлгээний утга:

      Регистрийн дугаар кириллээр, хугацаа сунгалт (Жишээ нь: УИ90013015 хугацаа сунгалт)

    • Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

      Таны зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн тѳлѳлт хийх хүртэл та дахин үйлчилгээ авах эрхгүй болох бѳгѳѳд хугацаа хэтэрсэн хоног тутамд хүү бодогдоно.

      Аливаа зээлийн мэдээлэл нь Монголбанкны Зээлийн Мэдээллийн Санд бүртгэгддэг тул хугацаа хэтэрсэн зээл нь харилцагч дараа дахин зээл авахад сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу

    • Интернетгүй газраас ашиглаж болох уу?

      Боломжгүй. Та Qmoni үйлчилгээг авахын тулд заавал интернет сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.

    • Нууц үгээ мартсан тохиолдолд яах вэ?

      Аппликейшн аль эсвэл вебсайтын нэвтрэх дэлгэц дээрх “Нууц үгээ мартсан” цэсийг сонгож нууц үгээ имэйл болон утасны дугаараар сэргээх боломжтой.

Гэрээ хийх цэгүүд

Холбоо барих
  • Хаяг
    Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24 (Баруун дөрвөн зам), “Рокмон бюлдинг” оффис төв, 8 давхарт 804 тоот
  • Утас
    70002920
  • И-мэйл
    info@mif.mn